Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” ээлжит 49 дахь удаагийн сургалт зохион байгуулагдлаа

2023/07/03

Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэг нь үндсэн мэргэшлийн болон сувилахуйн мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага болохоор зорилго тавин, сувилагчдаа сургагч багшаар бэлтгэхээр хүсэлт тавьсны дагуу энэ удаагийн “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх 49 дахь удаагийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/58  дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэг дээр зохион байгууллаа. 

Сургалтын нээлтийн арга хэмжээнд Дархан-уул аймгийн Засаг даргын орлогч Жавхаа, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Б.Мөнхбат, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөл нар оролцсон.

Сургалтыг Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” сургалтын агуулгын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн Эрүүл мэндин үндэсний төв, Монголын түнхний  мултралаас урьдчилан сэргийлэх нийгэмлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд бэлтгэгдсэн үндэсний чиглүүлэгч багш нар удирдан явуулсан ба мөн Японы Жайка Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн зохицуулагч ахлах зөвлөх Иноүэ Нобуаки мэргэжил арга зүйгээр хангаж хамтран ажиллалаа.

Энэ удаагийн орон нутагт зохион байгуулсан сургалтад Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 23, Госхот Өрхийн эрүүл мэндийн төвийн 1 буюу нийт 24 эмч хамрагдаж Эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдлээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар