Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан эмч нар сургалтандаа мордлоо.

2023/06/20

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн захирагчийн албаны хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос эхлэн эмч, мэргэжилтнүүдийг тус улсад суралцах богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Уг хөтөлбөр нь Монгол улсын эмч эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, нэн шаардлагатай болон шинэ эмчилгээний технологийг өөрийн оронд нэвтрүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн 4 эмч сургалтандаа хамрагдахаар БНСУ-ыг зорилоо. 

Эдгээр эмч нар Урологи, Ерөнхий мэс засал, Хавдарын мэс заслын чиглэлээр өөрсдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн нэг сарын турш суралцах юм.