Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.04 сар
12,749
Халдварт бус өвчин 2024.04 сар
1,307,749

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит 13 дахь удаагийн сургалт зохион байгууллаа

2023/06/20

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй 2015-2020 онд  хэрэгжүүлсэн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсоргуй болгох төслийн дэмжлэгээр 2016 оноос “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

2021-2024 онд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн болон Эх барихуйн сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд  1177 эмч, 302 сувилагч, 48 эх баригчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдсэний 83 эмч, 46 сувилагч, 10 эх баригч нь чиглүүлэгч багшаар бэлтгээд байна.   

МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны 2020-2024 оны үйл ажиллаганы төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийг төгсөлтийн дараах сургалт явуулах сургалт эрхлэх байгууллага болгон өргөжүүлэх зорилт тавин энэхүү ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь үндсэн мэргэшлийн болон сувилахуйн мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага болохоор зорилго тавин, сувилагчдаа сургагч багшаар бэлтгэхээр хүсэлт тавьсны дагуу энэ удаагийн “Сувилахуйн сургагч багш” бэлтгэх 13 дахь удаагийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А/52  дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу СХДНЭ дээр зохион байгуулж байна. 

Сургалтын нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Олонбаяр, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөл нар оролцсон.

Сургалтыг Япон улсад зохион байгуулагддаг “Сувилахуйн сургагч багш бэлтгэх” сургалтын агуулгын хүрээнд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд бэлтгэгдсэн үндэсний чиглүүлэгч багш нар удирдан явуулсан ба мөн Японы Жайка Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн зохицуулагч ахлах зөвлөх Иноүэ Нобуаки мэргэжил арга зүйгээр хангаж хамтран ажиллалаа.

Энэ удаагийн зохион байгуулсан сургалтад Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн 24 сувилагч хамрагдаж Сувилахуйн сургагч багшаар бэлтгэгдлээ.