Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ СҮХБААТАР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023/06/16

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулан, тусламж, үйлчилгээтэй холбоотой үйлчлүүлэгчид учирч болох аливаа хохирол, эрсдэлийг 2030 он хүртэл шат дараатайгаар бууруулах зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө 2021-2030”-ийг баталсан.  “Бага хохирол-илүү сайн тусламж үйлчилгээ-Шийдлээс хэрэгжилт рүү” сэдвийн хүрээнд 2023 онын 2 сард хуралдсан Сайд нарын дээд хэмжээний 5-р уулзалтаар Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болгон тунхагласан билээ.

 Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136 тоот тушаалаар батлагдсан 2022-2025 онд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийх ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөөнд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад удирдлагын манлайллыг бий болгох,     тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албадын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг хийн, үйл ажиллагааг нь сайжруулах хүрээнд зөвлөмж хүргүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй чадавхжуулах зэрэг ажлууд туссан. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 2-р улиралд ЭМЯ, ДЭМБ болон ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн алба хамтран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй  байдлын үндэсний сургагч багш нарыг бэлтгэн, 8 аймагт сургалт зохион байгуулж, 500 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулсан.

Энэ удаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ЭМТҮЧАБ алба, баг, Уламжлалтын нэгдсэн эмнэлэг, 12 Сумын эрүүл мэндийн төв, 2 Өрхийн эрүүл мэндийн төв, 3 хувийн хэвшлийн эмнэлгийн чанарын алба, багийн нийт 110 эмнэлгийн мэргэжилтэн сургалтад хамрагдаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх шинэ мэдээ мэдээлэл бүхий 2 өдрийн /2 багц цагийн/ сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар