Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллаа.

2023/06/08

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 6 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль” зохион байгуулж байна.  Дадлага сургуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу улсын хэмжээнд 6 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт бүх нийтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгууллаа. 

Уг дадлага сургуулилтад ЭМХТ-ийн хамт олон хамрагдаж Зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллаж, дадлага, сургуулилт хийлээ.

Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох ёстой.

Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой. Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй гэсэн зөвлөмжийн дагуу ажиллаж УНТЭ-ийн урд байрдах Цуглах талбайд цуглан мэдээллээ төвийн Ослын удирдагчид өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар