Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛЛАА

2023/06/06

ХШҮДАА-наас зохион байгуулсан “ДОТООД АУДИТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ СУРТАЛЧЛАХ” сарын аяны хүрээнд Сургалт эрхлэх байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” сэдвээр 4 өдрийн сургалт зохион байгуулан амжилттай оролцсон Сургалтын албаны мэргэжилтнүүд, Чанар, Эрсдэл болон Дотоод аудит хариуцсан нэгжийн албан хаагчдад ГЭРЧИЛГЭЭ олгов.

Энэ удаагийн сургалтад хамрагдсанаар Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын талаар мэдлэгээ дээшлүүлж, өөрсдийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөж буй журмуудад процессын зураглал хийх, ажлын байрны эрсдэлээ бие даан тодорхойлох, удирдах чадварт суралцлаа. Сургалтын дараа Сургалт эрхлэх байгууллагуудаас 50 гаруй санал, хүсэлт түүнээс 40 гаруй талархал ирсэн байна.

АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Ж.Базарсүрэн:  ISO магадлан итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагааны зураглалыг хийж сурсан ч, дүрслэлийн учрыг сайн ойлгоогүй байсан, энэхүү сургалтаар ялгааг нь ойлгож авсандаа баяртай байна. Эрүүл мэндийн байгууллагын жишээн дээр эрсдэлийн жишээнүүдийг тайлбарласан нь ойлгоход илүү дөхөмтэй байлаа. Ач холбогдолтой, өгөөжтэй сургалт зохион байгуулж өгсөн Та бүхэнд баярлалаа.

Говьсүмбэр АНЭ Эрсдэлийн менежер Н.Хулан: Ажлын байранд маш хэрэгцээтэй, ойлгомжтой сайхан сургалт боллоо. Сургагч багшдаа, зохион байгуулж байгаа бүх хүмүүст баярлалаа

Дорнод аймгийн БОЭТ, Албаны дарга Х.Ууганцэцэг: Байгууллагын хэмжээндээ дотоод аудит, эрсдэлийн удирдлагын талаар ерөнхий ойлголттой байсан. Уг сургалтад хамрагдсанаар эрсдэлийн үнэлгээг ажлын байр бүрд хийх, хэрхэн хийх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсандаа баяртай байна.

Манба Дацан эмнэлгийн Чанарын албаны дарга Ч.Дэлгэрмаа : “Цаг үеэ олсон сайхан сургалт болж байна. Сургалтыг зохион байгуулсан ЭМХТ -ийн хамт олонд маш их баярлалаа. Цаашид эрсдэлээр илүү цар хүрээтэй, тогтмол сургалт авах хүсэлтэй байна. Зөвхөн чанарын албаныхан биш байгууллагын бүх ажилчид энэхүү эрсдэлийн тухай ойлголтыг сайтар мэдэж, хамтдаа эрсдэлийг бууруулж чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэхэд тус дэм болох болов уу. Сургалтаар олж авсан мэдлэгээ байгууллагадаа туршиж эрсдэлээ үнэн зөвөөр үнэлэх болно

"Өргөө амаржих газар" Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Гадаад, дотоод сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхшүр "Сургалтын албаны мэргэжилтнүүдийг энэ удаагийн сургалтад хамруулан эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйгээр хангасан ЭМХТ-ийн хамт олон, багш нартаа баярлалаа.ургалтын материалыг сургалтын өмнө өгсөн"