“ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” сэдэвт дадлага сургалт болж байна.
2023/05/26ХШҮДАА-наас 5 дугаар сарыг “ДОТООД АУДИТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ СУРТАЛЧЛАХ АЯН” болгон зарлаж аяны хүрээнд “ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” сэдэвт 8 удаагийн цуврал сургалт зохион байгуулж байгаа бөгөөд 24, 25-ны өдрүүдэд сургалтын дадлага ажлын хэсэг болж төвийн албан хаагчид 5 баг болон оролцлоо.
Тус дадлага сургалтаар байгууллагын үйл ажиллагааны эрсдлийн зураглал хийх, эрсдлийн орчлон-байгууллагад учирч болзошгүй бүх эрсдлийг тодорхойлох, мөн Магадлан итгэмжлэлийн албаны хэрэгжүүлэн ажилладаг ЭМС-ын 2017 оны А/503 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”, 2019 оны А/566 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах заавар” дээр процессын зураглал хийх арга зүйд суралцлаа.
Сургалтыг АНУ-д төвтэй Institute of Internal Auditors байгууллагын албан ёсны салбар Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо ТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч, тус холбооны анхны Удирдах зөвлөлийн дарга, IAF (Internal Audit Foundation) -ын элч, ХЗДХЯ-ны Аудитын хорооны хараат бус гишүүн, Сургагч багш П.Гантуул, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор, Сургагч багш Ж.Энх-Амгалан нар удирдан явууллаа.




Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10