Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

0-5 настай хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх ур чадварт суралцаж байна.

2023/05/24

ДЭМБ-аас ХӨЦМ-ийн сургалтын хөтөлбөрийг 2007, 2014, 2019 онуудад баяжуулан шимэгч хорхойтох өвчин, шуугиантай амьсгал, төрсний дараа 7 хоног хүртэлх нярайн менежмент, ХДХВ-ийн халдварын талаар шинэ хөтөлбөр оруулж, антибиотикийн тун сонголт, суулгалт, хүнд тураал зэрэг өвчний эмчилгээ, хоолны зөвлөмжийг шинэчлэн, дархлаажуулалтын шинэ товлолыг багтаасан байна. Мөн 2018 онд нярайн эрт үеийн менежментийг оруулан нярайн тусгай модул гаргажээ.

Харин манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” /ХӨЦМ/ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үр дүнд нь нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч  бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах нь чухал юм.

Иймээс ЭМХТ-өөс НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Хүүхдийн өвчний цогц менежментийн шинэчилсэн модулын Эмнэлзүйн сургалтыг орон нутагт зохион байгуулж байна. Уг сургалт энэ 7 хоногт Орхон аймагт болж байгаа бөгөөд энэ удаагийн орон нутгийн сургалтын 7 дахь аймаг юм.

 Сургалтыг үндэсний сургагч багш Р.Галбадрах болон орон нутгийн сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд суралцагчдийг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэвлэсэн 7 төрлийн гарын авлагаар хангаж байгаа юм.

 ХӨЦМ-ийн шинэчилсэн модулын дагуу орон нутагт сургалт зохион байгуулснаар орон нутгийн хүүхдэд тусламж үзүүлдэг эмч мэргэжилтний ур чадварыг сайжруулах, эмнэлзүйн мэдлэг олгох юм.