Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

Мод тарилаа.

2023/05/20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан " Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд “Баянгол Агропарк”-д мод тарих арга хэмжээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс оролцлоо.

Түүнчлэн өмнө нь тус төвийн хамт олон эрхтний донор болсон иргэдийн алдрыг мөнхжүүлэх, дурсгалын хүндэтгэх хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 110 мод тарьсан.

Мод тариад орхих  биш арчилгаа, усалгааг хийж ургуулах нь чухал юм. Дээрх мододыг жил бүр зохиогддог "Мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон “Баянгол Агропарк”-д тариалж байгаа тул тухайн газрууд арчилгааг хийж ургалтыг хариуцах юм.