Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

2023/05/19

 “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг 2018 оноос орон нутагт эхлэн зохион байгуулж буй Орхон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хийлээ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээг Эрүүл мэндийн хөгжлийн төв, сургалт эрхлэх байгууллага болон сургагч багш нарын төлөөлөл төдийгүй Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нар оролцсон багийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын удирдлага зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт, сургалтын орчин, үнэлгээ, эмнэл зүйн сургагч багшийн чадавхи, суралцагчдад үзүүлэх дэмжлэг, сургалтын зардлын зарцуулалт зэрэг агуулгын хүрээнд хийж байна.

Уг хяналт-шинжилгээ, үнэлгээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны А/33 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан, төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр хүссэн болон сургалт эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусч буй байгууллагын сургалтын үйл ажиллагаанд хийж байгаа билээ.

“Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг одоогоор 8 эрүүл мэндийн байгууллага эрхэлж байгаа бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгүүд нь Орхон  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй сүлжээ эмнэлэг үүсгэн Улаанбаатар хотын суралцагчдыг бүс нутгийн эмнэл зүйн тохиолдолд ажиллан суралцах боломжийг ханган хамтран ажиллаж байна.

Орхон  Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь нийт 3 удаагийн төгсөлтөөр 16 эмчийг ерөнхий мэргэшил судлалын эмчээр бэлтгэсэн байна.

sexy twins video - lesbianas jovenes follando con maduras - full sex tube