Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхижуулах сургалт болж байна

2023/05/18

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхижуулах сургалтыг Магадлан итгэмжлэлийн албанаас 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтад ЭМС-ын 2023 оны 5дугаар сарын 02-ны өдрийн А/158 тоот тушаалаар томилогдсон Магадлан итгэмжлэлийн 46 шинжээч хамрагдаж байна.

Эхний өдрийн сургалтаар

  • “Эду мед” чанар итгэмжлэлийн институтийн гүйцэтгэх захирал, олон улсын тэргүүлэх аудитор Д.Дуламсүрэн “Олон улсын Магадлан итгэмжлэл, шинжээчийн эзэмших ур чадвар”,
  • ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны өргөдөл гомдол хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг “Харилцаа-хандлага-шинжээчийн ёс зүй”, “Шинжээчийн биеэ авч явах соёл” ,
  • ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга Н.Сэвжид “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны хөгжил, өнөөгийн байдал”,
  •  ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл “Магадлан итгэмжлэлийн шинжээч, тэдний эрх, үүрэг, хариуцлага”, “Хүний нөөцийн хангалтыг MNS стандарттай харьцуулан гаргах нь”, “ Тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтүүд”,
  • ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг “Эрүүл мэндийн байгууллагын Зөвлөмж, дүгнэлт боловсруулах нь”,
  • ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Б.Мөнхбат “Эрүүл мэндийн байгууллагын зурган танилцуулга, хөндлөн танилцуулга боловсруулах нь”, “Магадлан итгэмжлэлийн цахим системд ажиллах аргачлал” сэдвүүдээр тус тус мэдээллээр хангалаа.
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар