"Дуудлагын ажилтны харилцааны ур чадварыг сайжруулах нь" сургалт зохион байгууллаа.
2022/12/08Тус төвийн Дуудлага зохицуулах алба буюу 1800-0119, Эмчийн цаг захиалгын дуулагын төвийн албан хаагчдад харилцааны ур чадвар, утсан үйлчилгээний соёлын талаар мэдлэг олгох "Дуудлагын ажилтны харилцааны ур чадварыг сайжруулах нь" 3 өдрийн сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар утсаар үйлчилгээ авч байгаа хэрэглэгчтэй хэрхэн харилцах, дуу хоолойн өнгө, дуу хоолойн дасгал зэрэг хичээлүүдийг заалаа.
Дуудлага зохицуулах алба нь “1800-0119” тусгай дугаарын утсаар Эмчийн үзлэгийн цаг захиалгын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхийг зорин ажилладаг бөгөөд нийслэлийн 8 дүүргийн ЭМТ, 11 төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэг, 12 аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдон ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 4000-6000, нэг дуудлагын ажилтан дунджаар 150-280 дуудлаганд үйлчилж байна.





Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29