ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭМЗҮЙЧДИЙН ӨДӨР
2020/09/25Турк улсын Стамбул хотноо 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон зарлаж, албан ёсоор тэмдэглэж эхлэсэн бөгөөд Дэлхийн эм зүйн холбооны гишүүн 112 оронд жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд энэ жил 6 дах удаагаа тэмдэглэж байна. Энэ жил “Өөрчлөгдөн буй Дэлхийн эрүүл мэнд” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ талаар “Хүн бүр аюулгүй, үр дүнтэй, чанартай, хямд үнэтэй эм, эрүүл мэндийн технологийг ашигладаг байхаас гадна эмийн тусламж үйлчилгээний үр ашгийг бүх нийтээрээ хүртдэг байхад эм зүйчид хэрхэн хувь нэмэр оруулж байгааг харуулахыг зорьж байна" хэмээн Дэлхийн Эм зүйн холбооны Ерөнхийлөгч Доминик Жордан хэлсэн байна. Монгол улсад ажиллаж буй 2509 Эмзүйчиддээ баярын мэнд хүргэж, амжилт хүсэе.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29