ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЯВЦЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
2025/06/06Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, шинжээчдийн багийн өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын баталсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудад явцын хяналт, үнэлгээ хийж байна.
Энэ хүрээнд 6 дугаар сарын 5-ны өдөр Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн алба болон орон тооны бус шинжээчийн төлөөлөл хамтран хувийн хэвшлийн эмнэлэгт явцын хяналт, үнэлгээ хийлээ.

Хяналт, үнэлгээний үеэр тус байгууллагын өмнөх үнэлгээний зөвлөмжүүдийн хэрэгжилт, гарсан ахиц дэвшлийг үнэлж, цаашид сайжруулах шаардлагатай чиглэлүүдэд тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналтын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29