Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2025/06/05Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, БНЭУ-ын Глобал Кейр олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч, төслийн удирдагч хатагтай Жиоти Мехта нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Глобал Кейр олон улсын байгууллагын гишүүн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгүүдийн хүрээнд өвчтөн илгээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм.

Арга хэмжээнд төвийн Гадаад эмчилгээг зохицуулах албаны дарга, мэргэжилтнүүд мөн оролцож харилцан мэдээлэл солилцлоо.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29