Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖЕРИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР – 2025” МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

2025/06/04

Хөтөлбөрийн зорилго:Эрүүл мэндийн салбарын ирээдүйн эмнэлгийн менежерийг сонгох, бэлтгэх

Хөтөлбөрт тавигдах шаардлага:• Монгол Улсын иргэн• 25–35 хүртэлх насны • Монгол Улсын нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай• Эрүүл мэнд, эдийн засаг, санхүү, удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн /Үүнд: эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн менежмент, удирдлагын чиглэлээр ажиллаж буй ажилтнууд, бодлого хэрэгжүүлэгч залуу боловсон хүчин тус тус багтана./• Манлайлах чин хүсэл эрмэлзэлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой залуу мэргэжилтнүүд хамрагдана.

Материал хүлээн авах тухайДараах бичиг баримтуудыг бүрдүүлэн, 2025 оны 6-р сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө доорх цахим хаяг руу илгээнэ үү [ healthleader@moh.gov.mn ]

Бүрдүүлэх материал:1. Асуулгын хуудсыг бөглөсөн байх

https://drive.google.com/file/...

2. Хүснэгтэлсэн намтар (CV)3. Цээж зураг4. Ажлын газрын тодорхойлолт Анхаарах: Бүх материалыг нэг PDF файл болгон нэгтгэж илгээнэ үү.

Шалгаруулалтын талаарх мэдээлэл:Шалгаруулалт хоёр шаттай явагдана:• Эхний шат: Материалын нягтлан шалгалт• Хоёрдугаар шат: Ярилцлага (зөвхөн эхний шатанд тэнцсэн оролцогчдыг ЭМЯ-ын байранд урина)• Шалгарсан 30 оролцогч үндсэн хөтөлбөрт хамрагдана• Ярилцлагад оролцохоор ирэхтэй холбоотой гарах зардлыг ЭМЯ хариуцахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих утас: +51-267872 / 99473398