Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн XII хурал зохион байгуулагдлаа

2025/06/03

Энэ удаагийн хурлаар орон нутгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа сумын эрүүл мэндийн төв 9, хувийн хэвшлийн 3,  нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төв 2, сэргээн засах төв 1, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 3, хувийн хэвшлийн эмнэлэг 3 нийт  21 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн багийн газар дээр нь хийж гүйцэтгэсэн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцүүлж, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч шийдвэр гаргалаа.

    Зөвлөлийн хурлаас эрүүл мэндийн байгууллагуудад шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллахыг зөвлөв.