Уламжлалт анагаах ухааны болон Сэргээн засахын эмч нарыг төгсөлтийн дараах гадаадад сургалтад хамруулла
2025/05/01Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, Уламжлалт анагаах ухааны болон Сэргээн засахын эмч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 54 эмчийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэгт 2 ээлжээр суралцууллаа.

Уг сургалтад төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвүүд болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

Сургалтын хугацаанд тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний, Боржигон ясны, Ерөнхий эмчилгээний, Таван засал, рашаан заслын, Монгол анагаах ухааны хавдрын, Ясны тасгуудаар тойролт хийн онол дадлага хавсарсан сургалтад хамрагдсан.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29