Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

“АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ БЭЛГИЙН ДАРАМТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024/11/11

Хүний эрхийн үндэсний комиссоос Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлыг 2021 онд судалсан судалгааны  үр дүнд үндэслэн Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан “Ажлын байран дээрх бэлгийн дарамт” сэдвээр төвийн албан хаагчдад 2024 оны 11 сарын 08-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар “бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр илэрхийлсэн, бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах нь  ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусган, ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар