Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН АШИГЛАЛТ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/09/28

2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтэн, статистикч нарт зориулан “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны системийн ашиглалт, мэдээллийн аюулгүй байдлын сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын харилцаа холбооны байгууллагын хамтран боловсруулсан “Цахим эрүүл мэнд: Үндэсний системийг төлөвлөх нь” сургалтын нэг модул болон Монгол улсад мэдээлэл солилцооны олон улсын FHIR стандартыг нэвтрүүлж буй үйл явц зэргийг танилцуулсны зэрэгцээ Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ICAN холбооноос сургагч багш ирж Мэдээллийн аюулгүй байдал чиглэлээр сургалт оров.

Мөн Гажа Мадагийн нэрэмжит их сургуулийн Анагаах, нийгмийн эрүүл мэнд, сувилахуйн сургуулийн судлаач, ахлах багш, Aзийн цахим эрүүл мэндийн мэдээллийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Анис Фуад урилгаар оролцон Индонез улсын мэдээлэл солилцооны Сатусехат системийг нэвтрүүлж буй туршлагаас хуваалцав. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2026 оны 09 дугаар сарын 25-ны өдөр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, байгууллагын хүний нөөц, чанар, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн болон эрчимт эмчилгээний эмч нарт "Эрүүл мэндийн салбарын дэмжих системүүдийн ашиглалт" сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгууллаа. Уг сургалтаар эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн систем; магадлан итгэмжлэлийн систем; донорын систем, эрүүл мэндийн статистикийн нэгдсэн мэдээллийн сангийн "1313.mn" системийг ЭМХТ-ийн албаны дарга, мэргэжилтнүүд тус тус танилцууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар