“ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛД ХАМТДАА” НЭГДСЭН УУЛЗАЛТ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БОЛЛОО
2026/09/25Тус төвөөс байгууллагын үйл ажиллагааг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ойртуулах, танилцуулах, салбарын хөгжлийн чиг хандлагыг таниулах үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцох, ирүүлсэн саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Уулзалтаар төвийн удирдлага, албадын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ. Үүнд:
- Салбарын статистик мэдээллийн тогтолцоо, зохион байгуулалт, шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичиг, цахимжилтын уялдаа
- Салбарын цахимжилтын чиглэл, шинээр хөгжүүлсэн мэдээлэл солилцооны системийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлын зохион байгуулалт, уялдаа, эрх зүйн баримт бичиг
- Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны шинэчлэгдэн батлагдсан хуулийн танилцуулга, тархины үхэл тодорхойлох багийн үйл ажиллагааны үр дүн
- Гадаад эмчилгээнд хамрагдах иргэдийг эмчлүүлэхэд гадаад, дотоод хамтын ажиллагааны уялдаа
- Магадлан итгэмжлэлийн шинэчлэгдсэн батлагдсан журам, шалгуур, эрсдэл аюулгүй байдлын үйл ажиллагаа, тайлагналт, цахимжилт
- Салбарын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоо, зохион байгуулалт, шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичиг
Нэгдсэн уулзалт сургалтад Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 74 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.








Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026/09/07
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ