“Эрүүл мэндийн сэтгүүл зүйн сэтгүүлчдэд зориулсан мэргэшүүлэх сургалт” зохион байгуулах төсөл сонгон шалгаруулах
2026/09/24Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2026 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн сэтгүүлчдэд зориулсан мэргэшүүлэх сургалт” зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.
Зорилго: Сэтгүүлчдийг эрүүл мэндийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшүүлэх, эрүүл мэндийн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, ёс зүйтэй, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр бэлтгэн хүргэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх.
Хугацаа: 2026 оны III, IV улирал
Санхүүжилт: 50,000,000₮
Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцын сэтгүүлч болон эрүүл мэндийн байгууллагын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд.
Хүлээгдэж буй үр дүн:
- Эрүүл мэндийн сэтгүүл зүйн чиглэлээр сэтгүүлчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэх, боловсруулах, түгээх чадамж дээшилсэн байна.
- Эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг шинжлэх ухааны нотолгоо, албан ёсны эх сурвалжид тулгуурлан боловсруулах, мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлан шалгах ур чадвар эзэмшсэн байна.
- Өвчин эмгэг, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт, эрүүл амьдралын хэв маяг зэрэг эрүүл мэндийн сэдвийг олон нийтэд ойлгомжтой, энгийн хэлээр хүргэх арга зүйд суралцсан байна.
- Эрүүл мэндийн мэдээлэл түгээх үеийн ёс зүй, хүний эрх, хувийн нууц болон эмзэг бүлгийн мэдээлэлтэй харьцах мэдлэг ур чадвар нэмэгдсэн байна.
- Сэтгүүлчдэд зориулсан “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, боловсруулсан байна.
Оролцох байгууллагууд төслийг доорх загвараар бэлтгэн 2026 оны 10 дугаар сарын 02-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Мэдээллийг тус төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Атарцэцэгтэй холбогдон авна уу. Утасны дугаар: 7012-8805
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026/09/07
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ