Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

“ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ” ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

2026/09/17

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэхүү сургалт нь 1 жилийн хугацаатай үндсэн мэргэшлийн сургалтын суурь сургалт бөгөөд сургалт эрхлэх байгууллагыг үе шаттай бэлтгэж ирсэн.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах журмын дагуу төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн шинэ төгсөгч хүний их эмч нь үндсэн мэргэшлийн суурь сургалтад заавал суралцахаар төлөвлөн, сургалт эрхлэх байгууллагын тоог орон нутагт нэмэгдүүлэх, сургалтын чанар, тогтвортой байдлыг хадгалах, эмнэл зүйн сургагч багш нарыг чадавхжуулах чиглэлийн арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд сургалт эрхлэх байгууллагын шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2026 оны 02,03 дугаар тогтоолоор "Ерөнхий мэргэшил судлал" үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл олгогдсон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Сургалт эрхлэх байгууллагын гэрчилгээ”-г гардуулж өглөө.

Улмаар энэхүү сургалтыг зохион байгуулах байгууллага 3-аар нэмэгдэж, нийт 19 үүнээс 15 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд сургалт явагдах боломжтой боллоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар