АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/09/16Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалттай холбогдуулан шалгалтын комисс болон албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эрсдэлийг бууруулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар С.Янжиндулам удирдан явуулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтын үеэр ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, түүнийг хэрхэн таньж, урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтан болон албан хаагчийн баримтлах хууль, эрх зүйн зохицуулалт, албан үүргээ хэрэгжүүлэх явцад үүсэж болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой талаар онцлон тэмдэглэлээ.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026/09/07
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ