“CEOMETS” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ИНТЕРВЕНШНЛ КЛИНИКИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧДЭД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/09Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан (KOFIH)-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Монгол улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах (CEOMETS) хөтөлбөр” хэрэгжиж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд зориулсан 3 удаагийн сургалт байгуулах бөгөөд “ИНТЕРВЕНШНЛ КЛИНИКИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ” сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг хамтран 2026 оны 09 дугаар сарын 07-10-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийг түшиглэн зохион байгуулж буй онол, практик хосолсон уг сургалтад ангиографийн аппарат суурилагдсан төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 16 эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч оролцож байна. Тус сургалт нь Үндэсний хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.





Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026/09/07
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ