Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

ОХУ-ЫН “РОСАТОМ” КОРПОРАЦЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026/09/08

Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ОХУ-ын “Росатом” корпорацын удирдлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг “Медскан” группийн хооронд 2025 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, ХНХА-ны дарга Д.Дондогмаа, ЗА-ны дарга Ш.Солонго, холбогдох мэргэжилтэн нар болон “Росатом” корпорацын Олон улсын төслүүдийг хөгжүүлэх департаментын дэд захирал Ермолаева А.А., Төслийн чиглэл хариуцсан удирдагч Коптелов К., Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болох “РАМ Спарк Энтерпрайз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Демин С.И. болон бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.

Санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл солилцох урсгал, зохицуулалтыг тодорхой болгох, ОХУ-ын тэргүүлэх эмнэлгүүдтэй хамтран ажиллах болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тохиролцлоо.  

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар