Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.7 сар
29,777
Халдварт бус өвчин 2026.7 сар
2,119,240

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО, ТОГТОЛЦООНЫ СУДАЛГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026/09/04

НҮБ-ын дипломатч, ДЭМБ-ын зөвлөх, анагаахын шинжлэх ухааны доктор Д.Баярсайхан, ДЭМБ-ын төслийн зөвлөх А.Батбаяр нар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлагууд болон Их өгөгдөл, судалгааны албаны мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн бодлого, тогтолцооны судалгааны ач холбогдол, цаашид тус чиглэлийн судалгааны чадавхыг хөгжүүлэх боломжийн талаар зөвлөхүүд мэдээлэл өгч, санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй бодлогын асуудлуудыг нотолгоонд суурилсан судалгаа, дүн шинжилгээгээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бодлогын шийдлийг боловсруулахад шаардлагатай зураглалын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн эрүүл мэндийн бодлого, тогтолцооны судалгааг хөгжүүлэхэд салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээллийн уялдаа холбоог сайжруулахын ач холбогдлыг онцолж, Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн бусад байгууллагууд, тэр дундаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллах боломж, цаашдын уялдаа холбооны талаар санал солилцов.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар