Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.7 сар
29,777
Халдварт бус өвчин 2026.7 сар
2,119,240

БНСУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2026/08/31

2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга бөгөөд Нэгдүгээр нарийн бичгийн дарга Рю Бён Үгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов. Мөн эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож, харилцан ярилцлаа.

Уулзалт нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог өргөжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар