“ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛД ХАМТДАА” НЭГДСЭН УУЛЗАЛТЫГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/08/27
Тус төвөөс байгууллагын үйл ажиллагааг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ойртуулах, танилцуулах, салбарын хөгжлийн чиг хандлагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцох, ирүүлсэн саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. “Эрүүл мэндийн хөгжилд хамтдаа” эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хийж буй уг нэгдсэн уулзалт, сургалтыг энэ удаад Хан-Уул дүүрэгт зохион байгууллаа.

Уулзалтаар төвийн албадын дарга нар, ахлах мэргэжилтнүүд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ. Үүнд:
-Салбарын статистик мэдээллийн тогтолцоо, зохион байгуулалт, шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичиг, цахимжилтын уялдаа
-Салбарын цахимжилтын чиглэл, шинээр хөгжүүлсэн мэдээлэл солилцооны системийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлын зохион байгуулалт, уялдаа, эрх зүйн баримт бичиг

-Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны шинэчлэгдэн батлагдсан хуулийн танилцуулга, тархины үхэл тодорхойлох багийн үйл ажиллагааны үр дүн

-Гадаад эмчилгээнд хамрагдах иргэдийг эмчлүүлэхэд гадаад, дотоод хамтын ажиллагааны уялдаа

-Магадлан итгэмжлэлийн шинэчлэгдсэн батлагдсан журам, шалгуур, эрсдэл аюулгүй байдлын үйл ажиллагаа, тайлагналт, цахимжилт
-Салбарын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоо, зохион байгуулалт, шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичиг
Нэгдсэн уулзалт сургалтад дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн 56 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ