Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.7 сар
29,777
Халдварт бус өвчин 2026.7 сар
2,119,240

БНСУ-ын Кореа Их Сургуулийн Анам Эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026/08/21

2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Эрүүлмэндийн хөгжлийн төв Бүгд Найрамдах СолонгосУлсын Кореа Их Сургуулийн Анам Эмнэлгийнудирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Кореа Их Сургуулийн Анам ЭмнэлгийнЕрөнхийлөгч, профессор Хан Сын Бом тэргүүтэйтөлөөлөгчид оролцсон бөгөөд эрүүл мэндийнсалбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, МонголУлсын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхчиглэлээр санал солилцов.

Уулзалтаар хоёр байгууллагын үйл ажиллагаагтанилцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүнийнөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтэнсолилцох, сургалт, судалгааны хамтын ажиллагаагхөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэв. МөнМонгол Улсын иргэдийг БНСУ-д эмчлүүлэхтэйхолбоотой мэдээлэл солилцох, өвчтөн илгээхтогтолцоог боловсронгуй болгох, олон улсынхамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар саналсолилцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс захиралМ.Одгэрэл- удирдлага дор холбогдох албантушаалтнууд оролцож, цаашдын хамтынажиллагааны боломжит чиглэлүүдийн талаархарилцан санал солилцов. Уулзалтын үеэр хоёртал эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагбэхжүүлэх, туршлага солилцох, иргэдэд чиглэсэнчанартай эрүүл мэндийн үйлчилгээг дэмжихэдхамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагааилэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, БНСУ-ын эрүүлмэндийн байгууллагуудын хамтын ажиллагаагөргөжүүлэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэхэдчухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.



Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар