БНСУ-ын Сүнчонхян Их Сургуулийн Эмнэлгийн Төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026/08/21Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Бүгд НайрамдахСолонгос Улсын Soonchunhyang University Medical Center (Сүнчонхян Их Сургуулийн Эмнэлгийн Төв)-ийнтөлөөлөгчдийг 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөрхүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагаагөргөжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгууллаа.
Уулзалтаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийнхөгжил, олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллахболомжуудын талаар санал солилцож, цаашдын хамтынажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлов.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээрхамтран ажиллана. Үүнд:
• Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн боловсрол, мэргэжил дээшлүүлэх сургалт;• Мэргэжилтэн болон байгууллагын мэдлэг, туршлагасолилцоо;• Их сургууль болон харьяа байгууллагуудын багш, оюутан солилцооны хөтөлбөр;• Хамтарсан судалгаа, семинар, эрдэм шинжилгээнийбага хурал болон академик хамтын ажиллагаа;• Эмнэлгийн удирдлага, чанарын сайжруулалт, нийтийнэрүүл мэндийн хамтын ажиллагаа;• Харилцан тохиролцсон эрүүл мэндийн хамтынажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг хамтранболовсруулах;• Талуудын харилцан зөвшилцлөөр тогтоох бусадхамтын ажиллагааны чиглэл.
Тус санамж бичиг нь 3 жилийн хугацаатай бөгөөд хоёрбайгууллагын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд чухал ачхолбогдолтой юм.
Уулзалтад БНСУ-ын талаас Ким Юн Хён (Олон улсынхамтын ажиллагааны хэлтсийн дарга), Ю Бён Үг (Олонулсын эрүүл мэндийн төлөвлөлтийн албаны дарга, Сүнчонхян их сургуулийн Олон улсын дээд сургуулийнзахирал) болон холбогдох албаны төлөөлөгчид оролцов.
Монголын талаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийнзахирал М.Одгэрэл, Хүний нөөцийн хөгжлийн албаныдарга Д.Дондогмаа, Эд, эрхтэн шилжүүлэн суулгахзохицуулалтын албаны дарга А.Алтантулга, Гадаадэмчилгээний албаны дарга Б.Алтанцэцэг, Захиргааныалбаны дарга Ш.Солонго болон холбогдох мэргэжилтнүүдоролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын эрүүл мэндийнбайгууллагуудын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ эрүүлмэндийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, урчадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээ болонинновацын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувьнэмэр оруулах юм.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ