Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.6 сар
26,044
Халдварт бус өвчин 2026.6 сар
1,895,506

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

2026/08/11

Бүртгэх хугацаа:

2026 оны 8 дугаар сарын 03-наас 09 дүгээр сарын 10-ны 17 цаг 00 минут хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх зааварчилгаа:

  1. Бүртгэл Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим системээр явагдана.
  2. Та https://hr.hdc.gov.mn системийн Шалгалт цэс – Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалт – Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын бүртгэлийн бүртгүүлэх сонголтоор дамжин бүртгүүлэх товчийг дарж мэргэжил, шалгалт өгөх чиглэл, суралцах зардлын хэлбэрээ сонгон шалгалтын төлбөр 10,000 төгрөгийг төлснөөр бүртгэл амжилттай баталгаажна.
  3. Бүртгүүлсэн шалгалтаа https://hr.hdc.gov.mn системийн Миний шалгалтууд цэснээс харна уу.
  4. Элсэлтийн шалгалтийн бүртгэл хүлээн авах хугацаа дууссаны дараа эрүүл мэндийн ажилтны https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн сангийн миний шалгалтууд цэсэнд шалгалт өгөх огноо, цаг, танхимын хуваарь автоматаар хувиарлагдах бөгөөд “Илгээмж” хэсгээр хариу хүргүүлнэ.

Шалгалтын тов, эргэн мэдээллэх:

  1. Элсэлтийн шалгалт 2026 оны 9 дүгээр сарын 19-20-ний өдрүүдэд ЭМХТ-ийн 2-р байранд болно.
  2. Амжилттай бүртгүүлсэн эмчийн шалгалт өгөх өдөр, цаг, танхимын хуваарийг шалгалт эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө www.hr.hdc.gov.mn болон  http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулна.

Шалгалтын төлбөр төлөх заавар:

Элсэлтийн шалгалт өгөх хүсэлт илгээхдээ төлбөрөө цахим банкаар QP-р төлж, төлбөр төлөгдсөний дараа бүртгэл амжилттай баталгаажихыг анхаарна уу.

Сургалт эхлэх хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 01.

Таны анхааралд:

  1. Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийн хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмчийн бакалаврын дипломтой эмнэлгийн мэргэжилтэн, тухайн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, багтаамжийг хангасан сургалтын чиглэлд бүртгүүлэх;
  2. Эрүүл мэнд, анагаах ухааны бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын танхимын сургалтанд зэрэг сурах боломжгүй;
  3. ЭМХТ болон АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт нэг өдөр, ижил цагт зэрэг эхлэх тул та бүртгүүлэх байгууллагыг анхааралтай сонгож давхар бүртгүүлэхгүй байх;
  4.  Үндсэн мэргэшлийн зөвхөн 1 чиглэлд бүртгүүлэх ба таны элсэлтийн шалгалт өгөх өдөр, цаг, танхимийн хуваарийг бүртгэл дууссаны дараа таньд мэдээлнэ.
  5. Төрийн сан гэсэн тодотголтой мэргэшлийн чиглэлийг зөвхөн Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиалгаар суралцах эмч сонгоно. Улсын төсвийн санхүүжилтээр суралцсан тохиолдолд тухайн захиалгат эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил ажиллах гэрээ хийдэг. Хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд суралцсан хугацааны цалин, сургалтын төлбөрийг эргүүлэх төлөх нөхцөл үүсдэг ба Эрүүл мэндийн тухай хуулийн 25.20.6-д заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болохыг анхаарах;
  6.  Програмд хүсэлт гаргасан эмчийн хүсэлтийг бүртгэл дууссаны дараа нэгдсэн байдлаар баталгаажуулах тул өөрийн Миний шалгалтууд цэснээс болон http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулах мэдээллийг харах;
  7. Бүртгэлийн шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлтийг цуцалсан мэдэгдэл илгээнэ.
  8. Элсэлтийн шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар: 70128806, 70120893, 70110893, 11461529
  9. Сургалтын чиглэл, бусад асуудлаар: 11461529 дугаараар холбогдоорой.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

Элсэлтийн шалгалтыг танхимд, гадаад интернет орчноос тусгаарласан байдлаар таблетаар зохион байгуулна. Иймд элсэгчид аливаа нэгэн байгууллага, албан тушаалтны нэр барьж иргэдээс эд хөрөнгө, мөнгө авах залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж Авилгатай тэмцэх газрын 110 утас болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 70128804 утсанд мэдэгдэнэ үү.

Тус төвийн цахим хуудсанд байршуулсан Шалгалтын жишиг сорилоос шалгалтандаа бэлтгэхийг танд зөвлөж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар