Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.6 сар
26,044
Халдварт бус өвчин 2026.6 сар
1,895,506

ҮНДСЭН МЭРГЭШИЛ

2026/08/10
  1. Эрүүл мэндийн сайдын А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 2.5.1.2-д “Хүний их эмчийн үндсэн мэргэшлийн сургалт нь гурваас доошгүй жилийн хугацаатай бөгөөд сургалтын эхний жил нь Ерөнхий мэргэшил судлалын сургалт байх” гэж заасны дагуу 2026 онд Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн Хүний их эмчийг зөвхөн “ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ” үндсэн мэргэшлийн сургалтад элсүүлнэ. Харин  2026 оноос өмнө төгссөн Хүний их эмч нь үндсэн мэргэшлийн бусад чиглэлийг сонгон суралцах боломжтой.
  2. Мөн дээрхи журмын 15.16.1-д “Элсэлтийн шалгалтад тэнцэх оноо нь 70 хувь ба түүнээс дээш байна” гэж заасны дагуу шалгалтын босго оноог баримтална.

Жич : Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/134 тушаалаар батлагдсан үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индексээр дараах мэргэшлийн чиглэлүүд ТӨРӨЛЖСӨН мэргэшлийн чиглэлд шилжсэн болно. Үүнд:

  1. Сүрьеэ судлал
  2. Зоонозын өвчин судлал
  3. Монголын уламжлалт анагаах ухааны дотор судлал
  4. Монголын уламжлалт анагаах ухааны мэдрэл судлал
  5. Монголын уламжлалт анагаах ухааны засал
  6. Монголын уламжлалт анагаах ухааны эмэгтэйчүүд
  7. Монголын уламжлалт анагаах ухааны хүүхэд
  8. Монгол эм судлал


Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар