Эдийн засгийн ухааны доктор Ишийн Ядамсүрэн “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа.
2026/07/07.jpg)
Өнөөдөр тус төвийн ахмад ажилтан, Эдийн засгийн ухааны доктор, судлаач Ишийн Ядамсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа.
И.Ядамсүрэн нь Монгол Улсад эрүүл мэндийн эдийн засгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн онол, арга зүйг боловсронгуй болгох, иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдын нэг юм.
И.Ядамсүрэнгийн олон арван жилийн уйгагүй хөдөлмөр, эрдэм шинжилгээний бүтээл, төрийн бодлогод оруулсан бодит хувь нэмрийг Монгол Улсын төр ийнхүү өндрөөр үнэлэн “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” хэмээх эрхэм цолоор шагнасан нь зөвхөн нэг эрдэмтний хөдөлмөрийг үнэлсэн хэрэг бус, Монгол Улсад эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн үе үеийн судлаачдын хөдөлмөрийг хүндэтгэсэн үйл явдал боллоо.

Эрхэм хүндтэй шагнал хүртсэн Ишийн Ядамсүрэн гуайд баяр хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, эрдэм оюуны их үйлс нь үргэлж дэлгэрэн хөгжихийг хүсэн ерөөе

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ