Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.5 сар
20,722
Халдварт бус өвчин 2026.5 сар
1,586,267

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/06/25

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанар, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулах, сургалт эрхлэх байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, харилцан туршлага солилцох зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Ахисан түвшний сургуулийн Төгсөлтийн дараах сургалтын төвтэй хамтран эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг дээр зохион байгууллаа.

Уулзалтад төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудын сургалтын албаны төлөөлөл нийт 42 мэргэжилтэн оролцож,  АШУҮИС-ийн Эмнэл зүйн ур чадварын төвийн симуляцийн сургалтын орчин, эмнэлгийн мэргэжилтний практик ур чадварыг хөгжүүлэх сургалтын дэвшилтэт арга, техник хэрэглэгдэхүүн болон Монгол-Япон эмнэлгийн сургалтын орчинтой танилцлаа.

Уулзалтын үеэр тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны үйл ажиллагаа, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэл болон АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагаа, сургалтын зохион байгуулалтын чиглэлээр мэдээлэл хүргэж, сургалт эрхлэх байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, төгсөлтийн дараах сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар