Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.5 сар
20,722
Халдварт бус өвчин 2026.5 сар
1,586,267

"ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД ХАМТДАА" НЭГДСЭН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/06/12

Эрүүл  мэнд,  нийгмийн хамгааллын сайдын  1996  оны  А/233  тоот тушаалаар  Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны  харьяа ”Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн төв” нэртэйгээр өдгөөгийн Эрүүл мэндийн хөгжлийн төв анхлан байгуулагдсан бөгөөд энэ жил 30 дахь жилтэйгээ золгож байна.

Тус төвөөс 2026 оныг “Цахим хөгжлөөр манлайлах жил” болгон зарласан болон үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд хүргэдэг төрийн үйлчилгээг таниулах,  эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг бодит хэрэгжилтийн түвшинд хүргэх, эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжилд хамтдаа” эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн уулзалтыг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээг 06 дугаар сарын 11-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс эхлэн нээлтээ хийлээ. Түүнчлэн энэ жилдээ багтаан нийслэл, 21 аймагт багаараа ажиллахаар төлөвлөөд байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулсан уг арга хэмжээнд тус төвийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Сүхбаатар дүүргийн бүх өрхийн эмнэлгийн төлөөлөл 60 гаран хүн оролцож тус төвөөс хүргэдэг төрийн үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлуудаа ярилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрллээ.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн ажилтан А.Баярмаа, Мэдээлэл технологийн инженер А.Солонго нарыг тус төвийн хүндэт тэмдэг болох “Эрүүл мэндийн хөгжлийн төлөө” тэмдгээр шагнаж урамшууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар