Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.4 сар
14,413
Халдварт бус өвчин 2026.4 сар
1,274,797

ЭМХТ БОЛОН БНСУ-ЫН ГЁНГИ МУЖЫН ТАМГЫН ГАЗАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/05/21

Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ) болон БНСУ-ын Гёнги мужын тамгын газар эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022 онд 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтаар өмнөх жилүүдэд хийгдсэн эмч нарын сургалт, хамтарсан мэс засал, эрдэм шинжилгээний хурал зэргийг нэгтгэн хэлэлцсэн бөгөөд цаашид нэр төрлийг нэмэх, нарийн мэргэжлийн эмнэлзүйн сургалтуудыг үе шаттай явуулахаар ярилцлаа.

Талуудын энэхүү түншлэл нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар