Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 61 дэх удаагийн сургалт зохион байгууллаа

2026/04/17

Тус сургалтаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бодит байдал, тулгарч буй асуудал, сайжруулах арга зам юу болох, шинэ залуу эмчийн хувьд эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хандлага нь ямар байх, сургалцагчийг зорилтоо биелүүлэхийн тулд сургагч багш сургалтын төлөвлөгөөг хэрхэн зөв зүйтэй боловсруулах, ач холбогдол сайтай сургалтын заах арга зүйд сурах, сургалтын явцын үнэлгээг тогтмол хийх, хэрхэн эргэн зөвлөх зэрэг мэдлэгийг олгож сургагч багш болдог.

Энэхүү удаагийн сургалтаар УНТЭ, УХТЭ, ШУГТЭ, ЭНЭҮТ, ХАБЭМТ-ийн нийт 24 эмнэлзүйн сургагч багш эрүүл мэндийн салбарт шинээр бэлтгэлээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төв  нь Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх цогц арга хэмжээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдалыг арилгах хүрээнд аймаг, орон нутагт төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх, эмч нарыг сургагч багшаар бэлтгэж чадавхижуулах, сургалтын удирдамж, хөтөлбөрийг боловсруулах арга зүйд сургаж сургалтыг сайжруулах зорилгоор эмнэл зүйн сургалт удирдах багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар