ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ УДИРДАХ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2026/04/15Монгол улсын Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад хүний нөөцийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс төгсөлтийн дараах нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэх “СУРГАГЧ БАГШ”-ийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад шалгарсан сургагч багш сургалт эрхлэх байгууллагатай гэрээ байгуулж, дараах 2 чиглэлийн сургалтыг удирдана. Үүнд:
1. “Өрх, сумын эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнд зориулсан мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалт;
2. “Эрүүл мэндийн ажилтанд зориулсан нийгмийн эрүүл мэнд судлалаар мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалт;
Сургалт удирдах багшид тавигдах шаардлага:
- 1. Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэг, ахлах ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх;
- 2. Тухайн мэргэшлээрээ найм ба түүнээс дээш жил ажилласан, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, практик үйл ажиллагааны таваас дээш жилийн ажлын туршлагатай байх;
- 3. Нийгмийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, тандалт, эрүүл мэндийн удирдлага, тархвар судлал, статистик, эрүүл мэндийн бодлого судлалаар мэргэшсэн байх;
Бүрдүүлэх баримт бичиг:
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт /сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт удирдах модуль, агуулгын чиглэлийг тодорхой бичих/;
- Төрийн албан хаагчийн анкет, танилцуулга CV /эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, практик үйл ажиллагааны туршлага/
- Боловсролын түвшин, мэргэшил, мэргэжлийн зэрэг болон сургагч багшаар бэлтгэгдсэнийг нотлох баримт бичгийн нотариатоор батлуулсан хуулбар, бусад нотлох баримт бичиг;
Материал хүлээн авах:
2026 оны 04 дүгээр сарын 15-аас 22-ны өдрийн 12:00 цаг хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төв (Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж–13б)-ийн бичиг хэрэг 101 тоотод цаасаар эсвэл admin@hdc.gov.mn и-мэйл хаягт файлаар ирүүлнэ үү.
“Өрх, сумын эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнд зориулсан мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалт”-ын хөтөлбөр татах;
“Эрүүл мэндийн ажилтанд зориулсан нийгмийн эрүүл мэнд судлал мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалт”-ын хөтөлбөр татах;
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ