Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт хийж, зөвлөгөө өгч ажиллаа
2026/02/03Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын чанар, үр дүнг сайжруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр сургалт эрхлэх байгууллагын үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаанд 1 дүгээр сарын 29-ний өдөр явцын хяналт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Явцын хяналтыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүд судлал, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл болон сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл оролцсон баг хийж гүйцэтгэсэн.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр нь 2022 оноос эхлэн “Эх барих, эмэгтэйчүүд судлал”, “Хүүхэд судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг зохион байгуулж байна.

Явцын хяналтыг төгсөлтийн дараах сургалтын удирдлага, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт, үнэлгээ, багшлах бүрэлдэхүүн, суралцагчдын дэмжлэгт орчин зэрэг агуулгын хүрээнд хийж, сургалтын орчинтой танилцан, суралцагчдаас асуумж, санал хүсэлт авч ажиллаа.

Явцын хяналтад байгууллагын удирдлага болон сургалт хариуцсан мэргэжилтэн, эмнэл зүйн сургагч багш нар оролцож, сургалтын үйл ажиллагаатай холбоотой зарим чиглэлээр газар дээр нь арга зүйн зөвлөгөө өгч, сургалтын чанар, үр дүнг сайжруулахад харилцан санал солилцлоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ