Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2025/12/02

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн зөвлөл нь 22 дах удаагийн хурал 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.

Хурлаар хувийн хэвшлийн эмнэлэг 11, сувилал 2, сэргээн засах төв 1 буюу нийт 14 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн шинжээчийн багийн өгсөн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэв. Мөн шинжээчийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч, холбогдох шийдвэрийг гаргалаа. Дээрх эрүүл мэндийн байгууллагуудад шинжээчийн багаас гаргасан зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах, хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллахыг Зөвлөлийн гишүүдийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгов.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар