Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт, үнэлгээ хийж ажиллаа

2025/11/28

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын чанар, үр дүнг сайжруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх 8, төрөлжсөн мэргэшлийн сургалт эрхлэх 4 нийт 12 байгууллагын сургалтын үйл ажиллагааны явцын хяналт, үнэлгээг 2025 оны 11 дүгээр сарын 12-28-ний хооронд зохион байгууллаа.

Явцын хяналт, үнэлгээг Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл болон албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хийж гүйцэтгэлээ.

Мэргэшүүлэх сургалт эрхэлж буй Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг, ШШЕГ-ын Шүүх анагаах ухааны шинжилгээний газар, Аллерги мед эмнэлэг явцын хяналт, үнэлгээнд хамрагдаж, сургалт эрхлэх байгууллагын удирдлагын баг, сургалтын алба,  тасаг нэгжийн эрхлэгч, эмнэл зүйн сургагч багш нар хамтран ажиллаа.

Явцын хяналт, үнэлгээг төгсөлтийн дараах сургалтын удирдлага зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт, үнэлгээ, багшлах бүрэлдэхүүн, суралцагчдын дэмжлэгт орчин зэрэг агуулгын хүрээнд хийж,  сургалтын орчин, нөхцөлтэй танилцан, суралцагчдаас асуумж, судалгаа авсан.

Үнэлгээний явцад сайжруулах шаардлагатай чиглэлээр газар дээр нь арга зүйн зөвлөгөө өгч, сургалтын чанар, үр дүнг сайжруулах талаар харилцан санал солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар