Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2025/11/20

Эрүүл мэндийн сайдын 2023 оны “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам шинэчлэн батлах тухай” А/412 дугаар тушаалын 2 дугаар хэсгийн 2.2, 2.3, 2.4 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах шаардлага:

  1. 1. Монгол Улсын иргэн байх;
  2. 2. Насны дээд хязгаар 65 нас;
  3. 3. Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
  4. 4. Мэргэшлийн зэрэг эсхүл эрдмийн цолтой;
  5. 5. Эрүүл мэндийн байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс тасаг, нэгжийн эрхлэгч болон түүнээс дээш удирдах албан тушаал эрхэлсэн ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  6. 6. Эрүүл мэндийн удирдлага, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдаж байсан,  судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх;
  7. 7. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай байх;
  8. 8. Бичиг баримт боловсруулах, тайлагнах ур чадвартай байх;
  9. 9. Компьютерийн өргөн хэрэглээний програм болон цахим орчинд ажиллах чадвартай байх;
  10. 10. Эрүүл мэндийн байгууллагад дарга/захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаал эрхэлдэггүй байх;
  11. 11. Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;
  12. 12. Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
  13. 13. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, эмнэл зүйн шинжээчээр давхар ажиллаагүй байх;

Бүрдүүлэх материал:

  1. 1. Хувийн өргөдөл;
  2. 2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. 3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4. 4. Дээд боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэх, удирдлагын сургалтын гэрчилгээ, судалгаа, шинжилгээний ажил, эрдмийн цол болон мэргэшлийн зэргийн нотлох баримтын хуулбар;
  5. 5. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ батлагдсан маягтаар илэрхийлсэн мэдэгдэл (Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягт);
  6. 6. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг;
  7. 7. Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт;
  8. 8. Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг нэр дэвшигч нь тухайн харъяалах байгууллагын удирдлагаас шинжээчээр ажиллахыг зөвшөөрсөн болон ур чадварыг тодорхойлсон албан бичиг

Шинжээчээр нэр дэвшигч нь тус журмын 2.3; 2.4-т заасан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд ажлын албанаас ярилцлага, ур чадварын үнэлгээг зохион байгуулна.

Материал авах хугацаа: 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

Материал хүлээж авах газар, утасны дугаар: дараах холбоосоор материалаа оруулна уу:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScJtCYe4nwy7ml21y7adKnmWhlgXygSgm9t1gHHd_CEXLpozw/viewform?usp=header

ЛАВЛАХ УТАС: ЭМХТ-ИЙН 104 ТООТ, 70128803

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА

загвар татах


Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар