Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын явцын үнэлгээгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-д ажиллалаа

2025/11/20

Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тасралтгүй сайжруулалтыг хангах зорилгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд магадлан итгэмжлэлийн явцын хяналт-үнэлгээ хийх ажлыг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Үнэлгээг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарын үнэлгээний арга, аргачлал”-ын дагуу албаны мэргэжилтнүүд болон магадлан итгэмжлэлийн үнэлгээний шинжээчдийн бүрэлдэхүүн хийж гүйцэтгэлээ.

Үнэлгээнд ЭХЭМҮТ-ийн удирдлагын баг, чанарын алба, тасаг нэгжийн эрхлэгч нар болон холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

Явцын үнэлгээгээр дараах чиглэлээр газар дээр нь тойрон үзлэг хийж нөхцөл байдалтай танилцав. Үүнд:

-Тасаг, нэгжийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тасралтгүй байдал

-Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын шаардлагуудын хэрэгжилт

-Эхийн болон хүүхдийн тусламжид тохирсон, үйлчлүүлэгчид ээлтэй орчны бүрдүүлэлт

-Халдвараас сэргийлэх, хяналтын тогтолцооны хэрэгжилт

-Тусламж, үйлчилгээний чанартай холбоотой баримтжуулалт, стандартуудын мөрдөлт

- ЭМС-ын тушаал, журмын хэрэгжилт

Үнэлгээний явцад илэрсэн сайжруулах шаардлагатай чиглэлээр мэргэжилтнүүд газар дээр нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар харилцан санал солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар