Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа
2025/11/20Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв (ЭМХТ) нь Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх цогц арга хэмжээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдалыг арилгах хүрээнд аймаг, орон нутагт төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх, эмч нарыг сургагч багшаар бэлтгэж чадавхижуулах, сургалтын удирдамж, хөтөлбөрийг боловсруулах арга зүйд сургаж сургалтыг сайжруулах зорилгоор эмнэл зүйн сургалт удирдах багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг.

Энэхүү сургалтаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бодит байдал, тулгарч буй асуудал, сайжруулах арга зам юу болох, шинэ залуу эмчийн хувьд эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хандлага нь ямар байх, сургалцагчийг зорилтоо биелүүлэхийн тулд сургагч багш сургалтын төлөвлөгөөг хэрхэн зөв зүйтэй боловсруулах, ач холбогдол сайтай сургалтын заах арга ззйд сурах, сургалтын явцын үнэлгээг тогтмол хийх, хэрхэн эргэн зөвлөх зэрэг мэдлэгийг олгож сургагч багш болдог.

Энэ удаа “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх” 57 дахь удаагийн сургалтыг 11-р сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж сургалт эрхэлдэг 10 байгууллагын эмнэл зүйн сургалт удирдах 24 эмч хамрагдаж эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдлээ. Сургалтыг үндэсний чиглүүлэгч багш удирдаж явууллаа.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ