Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Эрүүл мэндийн байгууллагад явцын үнэлгээ хийж ажиллалаа

2025/11/19

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарын тасралтгүй байдлыг хангах зорилгоор Цэргийн төв эмнэлгийн үзүүлж байгаа  тусламж, үйчилгээнд  Эрүүл мэндийн сайдын  2023 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан арга, аргачлалын хүрээнд албаны мэргэжилтнүүд болон үнэлгээний шинжээчид 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр явцын үнэлгээ хийлээ. Үнэлгээнд тус эмнэлгийн удирдлагын баг, холбогдох албан тушаалтнууд хамтран ажиллалаа.

Явцын үнэлгээгээр тасаг нэгжийн зохион байгуулалт,  үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хэрэгжилт, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдсэн байдал, халдвараас сэргийлэх хяналтын үйл ажиллагаанд тойрон үзлэгээр нөхцөл байдалтай танилцан цаашид сайжруулах чиглэлээр газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар