Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

2025/11/04


Тус төв нь Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх цогц арга хэмжээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдалыг арилгах хүрээнд аймаг, орон нутагт төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх, эмч нарыг сургагч багшаар бэлтгэж чадавхижуулах, сургалтын удирдамж, хөтөлбөрийг боловсруулах арга зүйд сургаж сургалтыг сайжруулах зорилгоор эмнэл зүйн сургалт удирдах багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг.

Энэхүү сургалтаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бодит байдал, тулгарч буй асуудал, сайжруулах арга зам юу болох, шинэ залуу эмчийн хувьд эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хандлага нь ямар байх, сургалцагчийг зорилтоо биелүүлэхийн тулд сургагч багш сургалтын төлөвлөгөөг хэрхэн зөв зүйтэй боловсруулах, ач холбогдол сайтай сургалтын заах арга ззйд сурах, сургалтын явцын үнэлгээг тогтмол хийх, хэрхэн эргэн зөвлөх зэрэг мэдлэгийг олгож сургагч багш болдог.

Энэ удаагийн сургалтад НШЭНТ, СЭМҮТ, НААГ, УГТЭ, ГССҮТ, УХТЭ, АШУҮИС-ийн МАУ-ны төв эмнэлгийн эмнэл зүйн сургалт удирдах 24 эмч хамрагдаж Эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдлээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар