Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах багуудын 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээ хийлээ

2025/10/30

Тус багуудын тусламж үйлчилгээний 2025 оны гүйцэтгэл үр дүнд үнэлгээ хийх зорилгоор УХТЭ, ЭХЭМҮТ, RMC, CLWH эмнэлгүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байдалд хяналт тавьж шинээр байгуулагдсан багуудад зөвлөмж мэдээлэл өгсөн.

Энэхүү хяналт нь тухайн онд хийгдсэн мэс засал, ажилбарын талаар хэлэлцэн, явцад гарсан тулгамдсан асуудлыг хэрхэн цаашид шийдвэрлэх талаар тодорхой төлөвлөгөө гаргах, сургалт, хамтын ажиллагаанд тусган хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Мөн эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх асуудлыг хамтран төлөвлөх боломжийг бүрдүүлдэг давуу талтай.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар