Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Мэндчилгээ

2025/10/23


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд Түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын анхдагч, манлайлагч, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө нэгэн зуун дамнан зүтгэсэн танай хамт олны бахархалт түүх, үр бүтээл, үнэт туршлага арвин билээ.

Та бүхний нөр их хөдөлмөр, мэдлэг чадвар, хүнлэг энэрэл, хариуцлагатай үйл ажиллагаа нь салбарын хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж, үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бахархал, үлгэр дуурайл болсоор байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөөх бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Хүний төлөөх ариун үйлс тань үеийн үед бадран цэцэглэж, эрүүл энх, ажлын өндөр амжилт, хөгжил дэвшлийн зам мөр нь улам дэлгэрэхийг хүсэн ерөөе.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар