Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

БНСУ-ын Сэжонг их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ

2025/10/22

БНСУ-ын Сэжонг их сургуулийн эмнэлгийн Зүрх шилжүүлэн суулгах төвийн захирал Кюнг Хи Ким,  Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүдтэй уулзан цаашид  хамтран ажиллах талаар ярилцан санал солилцлоо. Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар зүрхний өвчний эрт илрүүлэг хэрхэн хийж буй талаар болон ECMO эмчилгээ сэдэвт лекц уншин эмчилгээний дэвшилтэт арга технологийн талаар шинэлэг мэдээлэл өглөө. 

Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа учраас манай улсад зүрхний дутагдал оношоор эмчлүүлэгчдийн тоо өсөж, зүрх шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Иймд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг гадаадын өндөр хөгжилтэй улс оронд сурган бэлтгэж хамтын ажиллагааг үе шаттайгаар эхлүүлж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар